Төсөл, хөтөлбөр

Цахим нам 2.0

Админ
2022/09/16

“Цахим нам 1.0” төслийн товч танилуулга

Монгол Ардын Нам 2017 онд болсон 28-р их хурлаараа харилцаа холбоо, техник, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлсэн билээ.  Цахим шилжилт нь бодлогоо олон нийтэд түргэн шуурхай, хялбар хүргэх, сонгогчдын эрэлт хэрэгцээ, санал хүсэлтийг тухай бүрд нь хүлээн авч бодлого хөтөлбөрөө сайжруулах, намын дотоод ардчиллаа бэхжүүлэх боломжийг өгдөг учраас Монгол Ардын Намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ётой юм.

      “Цахим нам 2.0” төслийн танилцуулга

  • Төслийн зорилго

“Цахим нам 2.0” төсөл нь гишүүн төвтэй нам буюу дотоод ардчиллаа бэхжүүлэх орчин үеийн, дэвшилтэт арга, процесс бөгөөд нэгдсэн өгөгдлийн санд дата мэдээллийг нэгтгэж илүү судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, гишүүн нэг бүрийн идэвхи оролцоо, санал санаачлагыг үнэлэх, намын үйл ажиллагааг ил тод болгох.

  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
  • Мэдээлэл үйлчилгээний систем: Call center, гар утасны аппликейшн, вэбсайт, мессеж үйлчилгээний ситем, чатбот зэргээр дамжуулан намын үйл ажиллагааны ил тод, хүртээмжтэй, тэгш, шуурхай байдлыг хангах, олон төрлийн судалгаа, санал асуулга явуулах, гишүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • Дотоод үйл ажиллагааг автоматжуулах систем: Монгол Ардын Намын албан хэрэг хөтлөлт, үүрэг даалгавар, ажлын төлөвлөгөөний биелэлтийг нэгдсэн өгөгдлийн санд төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
  • Гишүүнчлэлийн систем: Монгол Ардын Намд гишүүнээр элсэх сонирхол бий болсон цагаас эхлэн намд гишүүнээр элсэх, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг бүхий л харилцаа, холбоог автоматжуулахаар төлөвлөж байна.
  • Цахим сургалт, хурлын систем: Цахим орчинд бүхий л төрлийн хурал, сургалтыг нууцлалын өндөр түвшинд, интерактив сонирхолтой байдлаар, оролцоог ханган зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем: Хүний нөөцийн аюулгүй байдал, процессийн аюулгүй байдал, зөөлөн дэд бүтцийн аюулгүй байдал, өгөгдлийн сангийн аюулгүй байдал, хатуу дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах ажиллахаар төлөвлөж байна.
  • Төслөөс хүлээгдэж буй үр дүн
  • Бүтээмжийн сэргэлт: Орчин үеийн техник технологийг ашиглан намын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, амар хялбар, сонирхолтой, хүний оролцоо багатай байлган, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Тэгш хүртээмж: Монгол Ардын Намын нэгж гишүүн бүрийн хүсэл сонирхол, санал санаачлагыг аливаа хүндрэл бэрхшээлгүйгээр, хурдан шуурхай хүлээн авч, шийдвэрлэн, оноожуулалтын системийг нэвтрүүлж, гишүүн бүрт шударгаар шатлан дэвших боломжийг олгоно.
  • Тасралтгүй хөгжил: Монгол Ардын Намаас зохион байгуулдаг сургалт, манлайллын арга хэмжээг цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн ухаалаг системээр дамжуулах зохион байгуулж, хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулна.
  • Эргэх холбоо: Монгол Ардын Намын удирдлага, бүх шатны удирдах, сонгуульт албан тушаалтан, намын хороод, төрийн бус байгууллага, гишүүдийн эргэх холбоо, санал хүсэлт, өргөдөл гомдлыг түргэх шуурхай шийдвэрлэх, шууд харилцаа холбоо тогтоох боломжийг бий болгоно.
  • Хамтын удирдлага: Монгол Ардын Нам болон Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг намын гишүүдийн саналд үндэслэн шийдвэрлэдэг байх хамтын удирдлагын системийг хөгжүүлнэ.



Сэтгэгдэл (367)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.