Мэдээ

СИДНЕЙ ХОТНОО АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ФОРУМ БОЛОВ

Админ
2022/10/16

МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Австрали улсад ажиллаа

2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо “Ази Номхон Далайн бүсийн улс төрийн намуудын форум” боллоо. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг форумд 20 орчим улс төрийн нам болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов. Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намыг төлөөлж Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар оролцсон бөгөөд тэрээр цар тахал, геополитикийн эгзэгтэй цаг үед улс орнуудын болоод улс төрийн намуудын найрсаг хамтын ажиллагаа чухлыг онцолж, Монгол Ардын Нам бүс нутагт төдийгүй, дэлхийд хүчтэй олонхыг бүрдүүлсэн социал демократ нам гэдгийг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

Австралийн Холбооны улсын Хөдөлмөрийн намаас зохион байгуулсан энэ удаагийн форум нь сонгуулийн компанит ажил, бүс нутгийн улс төрийн намуудын хамтын ажиллагаа, геополитик, цар тахал гээд өргөн хүрээнд туршлага, санал солилцсон ажил хэрэгч арга хэмжээ боллоо. Мөн энэ үеэр форумд оролцсон улс төрийн намуудын төлөөлөл Монгол Ардын Намын туршлага, цахим шилжилтийн талаар сонирхож, харилцан туршлага солилцох өргөн хүрээтэй ярилцлага өрнөсөн юм.

Бүс нутгийн дэвшилтэт намууд нэг дор цуглаж, бусад намын оролцогчидтой ижил төстэй сорилтууд байгаа эсэхийг дүгнэж, өөрсдийн санаа бодол, туршлагаа хуваалцах боломжийг энэхүү форум нь олгодог.

Зочин илтгэгч, оролцогчдын илтгэл, хэлэлцүүлэг зэрэгт тулгуурлан оролцогч талууд мэдээллийн цар хүрээг илүү тэлж, харилцааны шинэ түвшнийг бий болгоход энэхүү форумын зорилго оршиж байлаа. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.