Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Говьсүмбэр аймагт боллоо

Админ
2022/11/07


Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30  дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”  сургалтыг зохион  байгуулж байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна. 

Энэ сарын 7-12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана. Сургалтын нээлт Говьсүмбэр аймагт үргэлжилж.

Тус аймгийн МАН-ын хорооны дарга Г.Батсуурь нээж үг хэлсэн юм. Үргэлжлүүлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэл тавилаа. Тэрбээр  намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.





Орон нутагт ажиллах багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг МАН-ын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл мэдээлэл өгч Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орсон юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг хүлээн авна гэдгээ иллэрхийллээ.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.