Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Өмнөговь аймагт боллоо

Админ
2022/11/08

2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.


Энэ сарын 8-ноос 17-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.


МАН-ын  Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдаар ахлуулсан баг өнөөдөр /2022.11.08/  Өмнөговь аймагт  ажиллаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн НХ-ын дэд дарга, аймаг хариуцсан зохицуулагч Т.Алтансүх, Бүс хариуцсан зохицуулагч Д.Балдангомбо Өмнөговь аймгаас сонгогдсон Намын Бага хурлын гишүүд, аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцлоо. Сэлэнгэ   аймгийн  сургалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд дарга нээж, намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.


Өмнөговь аймгийн 14 суманд дөрвөн баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтуудаа хийх юм. Тодруулбал, энэ сарын сарын 8-17-ны өдрүүдэд Бага хурлын гишүүн Л.Ариунтуяагаар ахлуулсан нэгдүгээр баг Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон суманд, Аймгийн намын хорооны дарга, Бага хурлын гишүүн Х.Мандахбаяраар ахлуулсан хоёрдугаар баг Ноён, Гурвантэс, Сэврэй суманд, Бага хурлын гишүүн Л.Энхболдоор ахлуулсан гуравдугаар баг Хонгор, Мандал-Овоо, Булган суманд, Бага хурлын гишүүн С.Мөнхбаяраар ахлуулсан дөрөвдүгээр баг Баяндалай, Хүрмэн суманд тус тус ажиллана. Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.