Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Архангай аймагт боллоо

Админ
21 цаг 29 минутын өмнө


2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион  байгуулж  байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.


Энэ сарын 7-ноос 12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.


МАН-ын  Технологи, иннновацийн газрын дарга Н.Жавхлангаар  ахлуулсан баг өнөөдөр /2022.11.08/ Архангай аймагт  ажиллаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Архангай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид нар болон тус аймгаас сонгогдсон Намын Бага хурлын гишүүд, аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцлоо. Архангай аймгийн сургалтыг МАН-ын Технологи, инновацийн газрын дарга нээж, намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.


Архангай аймгийн 18 суманд таван баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтуудаа хийх юм. Тодруулбал,  энэ сарын сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Бага хурлын гишүүн Д.Мөнхбат болон Бага хурлын гишүүн Д.Ганцэцэг нараар ахлуулсан нэгдүгээр баг Булган, Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх суманд, Бага хурлын гишүүн Б.Оргилоор ахлуулсан хоёрдугаар баг Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан суманд, Бага хурлын гишүүн Т.Цолмонгоор ахлуулсан гуравдугаар баг Тариа, Цахир, Хангай  суманд, Б.Сэмжидмаагаар ахлуулсан дөрөвдүгээр баг Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан суманд, Бага хурлын гишүүн Ж.Мөнхжаргалаар ахлуулсан тавдугаар баг Батцэнгэл, Өлзийт, Өгийннуур, Хашаат суманд тус тус ажиллана. Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендэрийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.