Мэдээ

“Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтын нээлт Хэнтий аймагт боллоо

Админ
2022/11/09

2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд МАН-ын 30 дугаар Их хурлаа хийж, Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан тодотгосон. Мөн “Шинэ зуун-Дэвшилтэд бодлого” 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 30 дугаар Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготойгоор “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад 15 аймгийн 236 суманд хүрч ажиллахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна.



Энэ сарын 7-ноос 12-ны өдрийг дуустал үргэлжлэх энэ удаагийн сургалтын аймгийн төвүүд ажиллах багуудыг МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас  намын Нарийн бичгийн дарга нар болон Газрын дарга нар ахлах бол сумдад хүрч ажиллах багуудыг 30 дугаар Их хурлаас сонгогдсон намын Бага хурлын гишүүд ахалж ажиллана.

МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагваар ахлуулсан баг өнөөдөр /2022.11.09/ Хэнтий аймагт ажиллаж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгаас сонгогдсон Намын Бага хурлын гишүүд, аймгийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид оролцлоо. Хэнтий аймгийн сургалтыг МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нээж, намын бодлого, үйл ажиллагаа, Социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2.0 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө.



Хэнтий аймгийн 19 суманд таван баг бүсчлэн тойрч, сургалт, уулзалтуудаа хийх юм. Тодруулбал, энэ сарын сарын  9, 10, 11-ний өдрүүдэд  Бага хурлын гишүүн Ч.Чинбатаар  ахлуулсан  нэгдүгээр баг Чингис хот, Мөрөн, Баянхутаг, Бэрх суманд, Бага хурлын гшүүн Д.Нямбаатар, Р.Өсөхбаяр, Ш.Шижир-Эрдэнэ нараар ахлуулсан хоёрдугаар баг Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх суманд, Бага хурлын гишүүн С.Ононбаяр, С.Нэргүй, Б.Батхишиг нараар ахлуулсан гуравдугаар баг Дэлгэрхаан, Хэрлэн-Баян-Улаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан, суманд, Бага хурлын гишүүн Д.Амгаланбаатар, Б.Наранбат, нараар  ахлуулсан  дөрөвдүгээр баг Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга суманд, Бага хурлын гишүүн М.Батбаяр, Н.Тэгшжаргал нараар ахлуулсан тавдугаар баг Дадал, Норовлин, Баян-Овоо  суманд   тус тус ажиллана. Багууд МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлого зэрэг Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл өгч, Хүний эрх, Жендерийн сургагч багш нарын сургалтуудыг орох юм. Мөн анхан шатны гишүүд дэмжигчдийн санал хүсэлтийг сонсоно.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.