Мэдээ

МАН: БНХАУ-ЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЛЮ ЖЯНЬЧАО-ТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Админ
2022/11/17

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2022 оны 11-р сарын 15-ны өдөр Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны сайд Лю Жяньчао-тай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын ХХ дугаар Их хурлаараа намын хоёр дахь зуун жилийн зорилтоо тунхаглан, амжилттай хуралдсанд баяр хүргэв. 

Монгол-БНХАУ нь уламжлалт найрсаг харилцаатай хөрш орнуудын хувьд “КОВИД-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийллээ.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.