Мэдээ

“Оюун бодлын зүг чиг” сэдэвт өглөөний уулзалт боллоо

Админ
2023/03/01

1921 оны 03-р сарын 01-ний энэ өдөр С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж байсан түүхтэй. Улмаар 1921 оны 03-р сарын 01-03-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Анхдугаар Их хурал Дээд Шивээд хуралдаж, намын мөрийн хөтөлбөр “Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг хэлэлцэн баталж байжээ.

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын Нам үүсгэн байгуулсны 102 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 2004 онд Улсын Их Хурал Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 03-р сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэхээр хуульчилсан. 

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос “Оюун бодлын зүг чиг” сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ардын багш, Төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан Бүдрагчаагийн Даш-Ёндон, Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар уригдан оролцлоо. 

Уулзалтаар Монгол Ардын Намын 102 жилийн түүхэн хугацаанд хийж бүтээсэн үйл хэрэг, өнөөгийн Монгол улсын хөгжлийн талаар санал солилцсон юм. Бүдрагчаагийн Даш-Ёндон нь 1991-1995 онд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга байсан.

Оюутан залуусын хувьд Монгол улсын тусгаар тогтнол, Монгол хүний дархлаа, эрхэмлэн чандлан зарчмын талаар илүүтэй сонирхон дээрх сэдвүүдээр санал солилцсон юм. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.