Мэдээ

Нийслэлийн МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр Д.Энхтөр сонгогдлоо

Админ
2023/03/15

Нийслэлийн МАН-ын хорооны  дэргэдэх Ахмадын холбоо VI чуулганаа хийлээ. Уг чуулганд нийслэлийн 9 дүүргийн 205 төлөөлөгч 89.2 хувийн ирцтэйгээр оролцсон  байна. Тус чуулганаар 2018-2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өглөө. 

Мөн өмнөх тэргүүн Г.Атармаа төрийн албанд шилжин ажилласантай холбогдуулан шинэ тэргүүн түүний удирдлагын багийг сонгох сонгууль боллоо. Шинэ тэргүүнээр Д.Энхтөр сонгогдсон бөгөөд Тэргүүлэгчдээр 21, Хяналтын зөвлөл 3 хүн тус тус сонгогджээ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.