Мэдээ

СДМЗХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Админ
2023/03/17

Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралын санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчдийг чадавхжуулах, ур чадварыг хөгжүүлэх, социал демократ үзэл баримтлалыг олон нийтэд тайлбарлан ойлгуулах сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор МАН-ын дэргэдэх Стратеги академитай хамтран “TRAINING OF TRAINER 2023” сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулж, 20 сургагч багшийг бэлтгэн төгсгөлөө.  Энэхүү "TRAINING OF TRAINER 2023" сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн зочин илтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар оролцож сургагч багш болох залууст туршлага, зөвлөгөө, зөвлөмж өглөө. НАЗА-ийн захирал Б.Золбадрал Стратеги академийн захирал Б.Бумдарь болон Стратеги академийн сургагч багш нар, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, ЗГХЭГ-ын Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан нар хүний эрх болон социал демократ үзэл баримтлалыг таниулсан юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.