Мэдээ

Норвеги Улсын Хөдөлмөрийн нам 2023 оны намар болох ээлжит сонгуульд бэлтгэж байна

Админ
2023/03/20

Норвеги Улсын Хөдөлмөрийн намын удирдагч Сторе 2023 оны 02 сард болсон намын бага хурал дээр тавьсан илтгэлдээ: “Манай улсын цаашдын тулгарсан асуудалд биднээс илүү бэлтгэгдсэн улс төрийн хүчин гэж үгүй, иймээс бид ирж буй сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ намын гишүүд, олон нийтэд илэрхийлсэн байна.

Тэрээр ирэх намар болох парламентын сонгуульд өрсөлдөхөд бидэнд гурван томоохон бодлогын түвшний асуудал тулгарах болно.

  • Орлого өндөртэй хүмүүст засгийн газраас ноогдуулж буй татварын хувь хэмжээг бууруулах;
  • Нийгмийн халамжийн хэмжээг өсгөх үү эсвэл бууруулах уу?
  • ОХУ-Украины дайны нөхцөл байдлаас үүдсэн эрчим хүчний хямралын асуудал зэрэг болно.

Эхний бодлогын шийдэл нь социал демократууд үзэл баримтлалаасаа ухарч магадгүй гэсэн нөхцөлийг үүсгэж болно. Харин хоёр дах бодлогын шийдэл нь нийгмийн халамжийн талаар баримтлах бодлогоо эргэн харахад хүргэж байна. Хэрвээ бид өндөр орлоготой иргэдэд засгийн газраас ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах юм бол...нийгмийн халамжийн төсвийг танахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Иймээс дэвшилтэт татварын бодлого болон нийгмийн халамжийн бодлогын уялдаа холбоог хангаж зохицуулалт хийх нь социал демократууд бидэнд оногдож буй улс төрийн томоохон сорилт болоод байна. Ирэх намрын парламентын ээлжит сонгууль хүртэл дээрх асуудалд бодлогын шийдлийг эрэлхийлж, боловсруулах ажилд шамдаж байна.

Мөн баруун европын улс төрийн нөхцөл байдалд ОХУ-Украины дайн нөлөөлж байгаа нь урт хугацаандаа манай улсыг эрчим хүчний хямралд оруулж болох томоохон сорилтууд айсуй гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор олон улсын шинжээчид баруун европын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан нордикын орнуудад засгийн эрх барьж буй социал демократууд эрчим хүчний хямрал, дэвшилтэт татвар болон нийгмийн халамжын бодлогоо хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч засгийн эрхэнд улиран сонгогдох эсэх нь шийдэгдэнэ хэмээн таамаглаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ:

https://www.arbeiderpartiet.no/arrangementer/landsstyremote-14-februar/



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.