Мэдээ

Ши Жиньпин, Путин нар уулзсанаар БНХАУ-ОХУ-ын харилцаа "шинэ эрин"-д орж байна

Админ
2023/03/22

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Олон Улсын Эрүүгийн Шүүхээс баривчлах тушаал гаргаснаас хойш хэд хоногийн дараа ОХУ-д айлчилж стратегийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Ши Жиньпин хэлэлцээ хийсний дараа “Бид шинэ эринд орж буй стратегийн түншлэлийн хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх тухай чухал хэлэлцээр хийлээ. Мөн БНХАУ-ын зүгээс НҮБ-ын зарчмуудыг баримталж, Украин дахь мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахыг дэмжинэ" гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “БНХАУ-ын санаачилсан энхийн хэлэлцээний төлөвлөгөө манай улсын хандлагатай нийцэж байгаа, гэхдээ баруун орнууд болон Украины эрх баригчид энх тайвныг тогтоох тал дээр бэлэн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэжээ.

Энэхүү энхийн хэлэлцээний төлөвлөгөөний талаар олон улсын шинжээчид “Украин дахь хурцадмал байдлыг намжааж, хоёр талыг гал зогсоохыг уриалсан 12 зүйл бүхий БНХАУ-ын саналд дайныг хэрхэн зогсоох талаар нарийвчилсан зүйл заалт дутмаг байгаа” гэсэн дүгнэлт хийжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/21/chinas-xi-says-ties-with-russia-entering-new-era

 Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.