Мэдээ

Японы Ерөнхий сайд Фумио Кишида Украинд гэнэтийн айлчлал хийлээ

Админ
2023/03/22

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилсны дараахан Японы Ерөнхий сайд Фумио Кишида Украинд гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа.

Ерөнхий сайд Фумио Кишида орон нутгийн цагаар Мягмар гарагийн үдээс хойш Киевт хүрэлцэн ирж, улмаар Украины нийслэлээс хойд зүгт орших ОХУ-ын зэвсэгт хүчний харгислал, дайны гэмт хэрэг үйлдсэн газар гэж нэрлэгдсэн Буча хотод очжээ.

Энэ үеэр Украины Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Эмине Жеппа Японы Ерөнхий сайдыг угтан авч "Энэхүү түүхэн айлчлал нь Украин, Японы эв санааны нэгдэл, хүчирхэг хамтын ажиллагааны илрэл юм" гэж тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа онцгойлон дурдсан байна.

Харин 2023 оны 02 сараас эхлэн Япон Улс Украинд 5.5 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлаж байсан нь тус улсын Засгийн газар Украинд үзүүлж буй хандивын хэмжээгээ дөрөв дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

Ерөнхий сайд Кишида тэр үед “ОХУ-ын Украины эсрэг хийж буй түрэмгийлэл бол зөвхөн Европын асуудал биш, харин олон улсын хамтын нийгэмлэгийн дүрэм, зарчмыг ноцтой зөрчиж буй үйл явдал” хэмээн хэлжээ.

 Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/21/africa/uganda-lgbtq-law-passes-intl

 Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.