70001921
info@nam.mn
Мэдээ

Дорнод аймгийн иргэд "Боомтын сэргэлт"ийн ажилд өндөр хүлээлттэй байна

Админ
19 минутын өмнө

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Б.Тулга Дорнод аймгийн Чойбалсан хотноо ажиллаж, Монгол Ардын Намын гишүүд дэмжигчидтэй уулзлаа. 

Уулзалтаар Хөдөөгийн сэргэлтийн талаар чухалчлан авч хэлэлцлээ. Гишүүд, дэмжигчдийн хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах арга хэмжээний үр дүнд хөдөө орон нутаг, хотын статустай зарим суурин газруудад иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ хувийн хэвшил орон нутгийн төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үзвэр, үйлчилгээний чанар сайжрах давуу талтай гэж үзэж үзэж байна. 

Дорнод аймаг нь Төмөр замын 1, Авто замын 5, Агаарын 1 боомттой бөгөөд Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдэд өндөр хүлээлт тавьж байгаагаа ч илэрхийллээ. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой бөгөөд Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна гэсэн зорилт Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан байгаа. 

Энэ үеэр Улсын тэргүүний Шилдэг намын анхан шатны байгууллагаар Дорнод аймгийн Сэргэлэн сум шалгарч шагнуулсан байна.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.