Мэдээ

Афганистаны шинэ хичээлийн жил олон сая өсвөр насны эмэгтэй сурагчидгүй эхэлж байна

Админ
2023/03/24

2021 оноос Афганистаны Исламын Эмират Улсад (АИЭУ) Талибанууд засгийн эрхийг гартаа авснаас хойш зөвхөн 12 ба түүнээс доош насны охидыг сургуульд сургах эрхтэй гэсэн зохицуулалтыг хийж эхэлжээ.

Талибаны эрх баригчдын  гаргасан шийдвэрийн улмаас АИЭУ-д шинэ хичээлийн жилээр хэдэн зуун мянган өсвөр насны охид хичээл, сургуульдаа хамрагдаж чадахгүй болсон.

Үүнтэй холбоотойгоор АИЭУ-ын Боловсролын сайд Хабибулла Ага "Одоогоор 6-р анги хүртэлх насны эмэгтэй сурагчид сургуульд хамрагдах нь нээлттэй байх болно" гэсэн мэдэгдэл хийж, өсвөр насны эмэгтэй сурагчдыг ахлах сургуульд сургахгүй байх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгааг сануулжээ.

Мадрас буюу Исламын шашны сургуулиуд бол бүх насны охидод нээлттэй цорын ганц боловсролын төв болоод байна. Харин Кабул хотын 9-р ангийн сурагч Ялда "Аль-Жазира"-д агентлагт ярилцлага өгөхдөө “Мадрас бол миний шашны мэдлэгийг дээшлүүлэхэд тохиромжтой.  Гэхдээ намайг эмч болоход хэрэгтэй мэдлэгийг олгож чадахгүй нь харамсалтай” байна гэжээ.

Өсвөр насны охидыг сургуульд сурахыг нь хориглосон шийдвэр 2022 оны 3-р сараас эхлэн хэрэгжсээр байна. Харин АИЭУ-аас бусад Исламын шашинтай улс орнуудад эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийг хязгаарлан хориглодоггүй юм.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/23/afghanistan-school-year-starts-without-teenage-girls

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.