Мэдээ

Бээжингийн хотын хүн амын тоо сүүлийн 19 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлт гарчээ

Админ
2023/03/24

Дэлхийн хамгийн том хотуудын нэг БНХАУ-ын нийслэл Бээжин хотын удирдлагууд олон арван жилийн турш хүн ам зүйн хямралтай тэмцэж байгаа ч сүүлийн 19 жилд анх удаа тус хотын хүн амын тоо буурсан үзүүлэлт гарчээ.

Тус хотын байнгын оршин суугчдын тоо 2021 онд 21.88 сая байсан бол 2022 онд 21.84 сая болж, 84 мянгаар буурчээ. Мөн бусад хот, муж, гадны улсаас ирэх цагаачдын тоо 2021 оноос 2022 он хүртэл эрс буурчээ.

Харин Бээжинд хотод 2003 онд амьсгалын замын хүнд хэлбэрийн хам шинж (SARS) ханиадны дэгдэлт гарч олон мянган хүнд халдварласнаас болж төрөлтийн үзүүлэлтээс нас баралтын тоо тухайн жилд илүү гарч байжээ.

БНХАУ-ын Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны мэдээллээр хүн амын жам ёсны өсөлтийн үзүүлэлт мянган хүн тутамд 0.05%-аар буурсан тооцоолол гарчээ.

Энэ нь тус улсад алс хэтдээ төрөлтийн тоо багасаж, хүн амын хөгшрөлт, хүйсийн тэнцвэргүй байдалтай нүүр тулах өндөр эрсдэлтэйг илтгэж буй үзүүлэлт юм.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/23/china/beijing-population-drop-intl-hnk

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.