Мэдээ

МАН-ын Хэвлэл Мэдээллийн газрын дарга Г.Баярхүү Баян-Өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Админ
2023/03/27

Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээллийн газрын дарга Г.Баярхүү Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны анхан, дунд шатны байгууллага болон дэргэдэх Төрийн Бус Байгууллагуудын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй уулзаж Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдын санал бодлыг нь сонслоо. 

Баян-Өлгий аймгийн гишүүд, дэмжигчдийн хувьд хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг зохион байгуулсанд талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө. Мөн үүнээс гадна эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитоор хэрэгжих суурь нөхцөл бүрдэх юм.  

Мөн Хүүхдийн мөнгөний олголтыг тэгш хуваарилах, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Мал аж ахуй, Хөгжлийн банкны зээл, Тээврийн зардал зэрэг асуудлуудаар саналаа хэлж сонирхсон асуултууддаа хариулт авлаа. 

Уулзалтын үеэр улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Монгол Ардын Намын хорооны шагналыг гардуулж өглөө. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.