Мэдээ

МАН: 21 аймаг дахь гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж санал бодлыг нь сонслоо

Админ
6 цаг 52 минутын өмнө

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа орон нутгуудад үргэлжлүүлж байна. Өчигдөр буюу 03-р сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү Баян-Өлгий, Увс аймгийн гишүүд, дэмжигч иргэдтэй уулзалт хийсэн. Тэгвэл энэ өдөр Ховд аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзсан байна.

Санал солилцсон уулзалтын үеэр Ховд аймгийн гишүүд, дэмжигчид Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хийж хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Хөгжлийн банк, Бүс нутгийн хөгжил, Баруун бүсийн эрчим хүчний систем зэрэг асуудлуудаар санал хэлж сонирхсон асуултандаа хариулт авлаа. 

Мөн үүнээс гадна гишүүд дэмжигчдийн зүгээс намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудыг орон нутагт идэвхтэй ажлуулах, төв намын мэдээллийг орон нутагт өшөө дэлгэрэнгүй сайн мэдээлж байх, орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг бүх талаар дэмжихийг санал болгож байлаа. Уулзалтын үеэр улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарсан Ховд аймгийн аймгийн Мөнххайрхан сумын Монгол Ардын Намын хорооны шагналыг гардуулж өглөө. 

Энэхүү уулзалтын зорилго нь намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна.  




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.