Мэдээ

14 аймаг, 6 дүүргийн 180 эмэгтэй манлайллын сургалтад хамрагдаад байна

Админ
2023/04/11

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Манлайлагч 350” сургалт хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн  эмэгтэйчүүд хамрагдаж байна. 

Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж байна. 

Өнөөдрийн сургалтад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан манлайлагч эмэгтэйчүүдэд сургалт орж мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр Хүнээ хөгжүүлэх, эдийн засаг гэрэлтэх нэг алхам бол жендерийн тэгш эрхийн асуудал. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд түүчээлсэн гэдгийг тодотгосон юм. 

Эхний бүлгийн сургалт Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймаг болон Багахангай, Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдэд зориулагдан явагдсан бол хоёр дахь бүлгийн сургалт Дорноговь, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор аймаг болон Багануур, Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд хамрагдсан юм. Тэгвэл 04 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд гурав дахь бүлгийн сургалт Булган, Дархан-Уул, Завхан, Орхон аймаг, Баянзүрх, Налайх дүүргийн эмэгтэйчүүд хамрагдаж, сургалт  өндөрлөлөө. “Манлайлагч 350” хөтөлбөр 04 дүгээр сарын23-ныг хүртэл үргэлжилнэ. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.