Мэдээ

МАН: Намын гишүүд, иргэд, олон нийтийн санал хүсэлтийг сонсож байна

Админ
2023/04/12

Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа “Хөгжил дэвшлийг манлайлагч нам” байх хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд Монгол Ардын Намд хийгдэж буй нэг шинэчлэл бол намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган ажилладаг, дотоод ардчилалтай “Гишүүн төвтэй нам” байх зорилт юм. 

Энэ ажлын хүрээнд Нарийн бичгийн дарга  нарын зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Монгол Ардын намын Удирдлагын түвшинд намын гишүүд, иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсох, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх журам батлагдсан юм. Журмын дагуу Монгол Ардын Намын Удирдлагууд намын гишүүд, иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсох, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх уулзалтыг 7 хоног бүрийн Даваа-Баасан гаригуудад зохион байгуулж байна.  

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Монгол Ардын Намын даргын Зөвлөх Ж.Мөнхжаргал, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн даргын Зөвлөх Д.Очирбат нар хуваарийн дагуу намын гишүүд, иргэдтэй уулзалт хийж байна. 2023.03.20-04.12 өдөр хүртэлх өдрүүдэд 40 орчим гишүүд, иргэдтэй уулзаж 30 гаруй санал, хүсэлтийг хүлээн авлаа. Иргэдийн зүгээс нам боловсон хүчнээ чанаржуулах сургалт судалгааны төвтэй болох, ахмадуудаа анхаарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх танхимтай болох, үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналтад анхаарч ажиллах гэсэн саналууд өгсөн байна. Мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлж нэр дэвшигчдийг чадавхжуулах тал дээр анхаарахыг хүссэн юм.

Намын үйл ажиллагаанд гишүүд, иргэдийн санал, хүсэлт, шүүмж чухал нөлөөтэй. Тиймээс Монгол Ардын Намын зүгээс иргэдээс ирсэн санал, шүүмжийг холбогдох нэгжид хүргүүлэн, бодлого шийдвэртээ тусгаж, шийдвэрлэж ажиллахад анхаарч байна. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.