Мэдээ

Шотландын парламентад “Жендэрийн тэгш байдлыг хангах” хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэг явагдаж байна

Админ
2023/04/13

Баруун Европын социал демократ үзэл баримтлал бүхий Шотландын Үндэсний Нам (ШҮН) нь тус улсын  парламентад хэлэлцүүлэгдэж буй улс төр дэх “Жендэрийн тэгш байдлыг хангах” шинэчлэлийн хуулийн төсөл томоохон мэтгэлцээнийг өрнүүлж байна.

Тодруулбал, Шотландын парламентад хэлэлцэгдэж буй хуульд Их Британийн Засгийн газар санал өгөх, хориг тавих зэрэг эрхзүйн зохицуулалтай учир нь тус улс Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг билээ.

Их Британийн Засгийн газраас санал оруулж, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан явдлыг тус улсын ардчилалд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ гэж ШҮН-ынхан хүчтэй эсэргүүцэл илэрхийллээ.

ШҮН-ын Удирдах зөвлөлийн албан ёсны мэдэгдэлд:

Социал демократ үзэл баримтлалын хөрс суурь нь эв санааны нэгдлээр бэхжиж байдаг. Хэрвээ Их Британийн парламент дахь Тори бүлэг манай улсын парламентын чадамжийг сулруулах зорилготой энэхүү хоригийг тавьж байгаа бол бид улс орныхоо ардчиллыг хамгаалахын төлөө бат зогсох болно.

Мөн энэхүү хуулийн төслийн талаар тал бүрийн байр суурь байгаа ч Их Британийн Засгийн газрын хуулийн төсөлд хориг тавьсан асуудал нь төслийн агуулгад биш, харин Шотландын парламентыг сулруулах зорилготойгоор хийгджээ. Хэрэв энэ нь маргаангүй бол Их Британийн Засгийн газар өөрийн ашиг сонирхолд нийцэхгүй байгаа аливаа хууль тогтоомжид дур зоргоороо хориг тавьж болно гэсэн дохио юм.

Мэдээжийн хэрэг, Шотландын ардчиллыг зөвхөн тусгаар тогтнолоор бүрэн хамгаалж чадна, гэхдээ бид Англичуудад нэг алхмын боломж өгвөл тэд арван алхам замыг туулж, өөрсдийн эрх мэдэл, нөлөөг улам нэмэгдүүлж, манай парламентыг сүйрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Харин ШҮН-ын даргаар саяхан сонгогдсон Тэргүүн сайд Хумза Юсуф парламент дах жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийн 35-р хэсэгт Их Британийн Засгийн газраас тавьсан хоригийн талаар үндсэн хуулийн шүүхээр хэлэлцүүлэхээр шамдан ажиллаж байна.

Энэ талаар олон улсын шинжээчид: Хэрвээ хүйсийн тэгш байдлын талаарх хууль батлагдвал, трансжендер хүмүүсийн эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх, иргэний бүртгэл мэдээллийг зохицуулах, хүйсийн цөөнх сонгуульд нэр дэвшихээр болбол тэдний эхээс төрсөн хүйсийг таних машин байрлуулах зэрэг асуудал үүснэ гэж дүгнэжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://www.snp.org/the-snp-will-always-defend-scotlands-democracy/

Орчуулсан: Эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.