Мэдээ

“Манлайлагч 350” хөтөлбөрийн 5-р бүлгийн сургалт эхэллээ

Админ
2023/04/15

Жендерийн тэгш эрхийн байдал бол давуу эрх биш. Энэ бол хүний эрх. Социал Демократ үзэл баримтлалтай болохоо зарласан Монгол Ардын Намын үнэт зүйл бол Хүний эрхийн асуудал. Хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргаж бодлого боловсруулах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх асуудал ч Монгол Ардын Намын бодлогын нэг цөм болдог. Иймээс ч Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Манлайлагч 350” хөтөлбөрийг эхлүүлсэн юм. 

Өнөөдрийн сургалтад Ховд, Дундговь, Говь-Сүмбэр аймаг, Баянгол, Сонгино-Хайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нийт 60 манлайлагч эмэгтэй оролцож байна. Сургалтыг нээж МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар үг хэллээ.  Хэлсэн үгэндээ: “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах. Бүх шатанд тэгш эрхийн зарчмыг хангаж ажиллах зорилготой сургалт явагдаж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жендерийн тэгш байдлыг бий болгох ёстой. Ингэсэн тохиолдол аюулгүй, аз жаргалтай нийгмийг эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа цогцлоох ёстой” гэдгийг тодотголоо. 

Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйчүүдэд зориулан манлайлалын сургалт явагдаж байна.  Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж байна. 

“Манлайлагч-350” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа энэхүү сургалт нь 04 дүгээр сарын 03-23-ныг хүртэлх хугацаанд явагдах бөгөөд өнгөрсөн өдрүүдэд 240 манлайлагч эмэгтэй хамрагдсан юм. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.