Мэдээ

Португалийн Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна

Админ
Өчигдөр 09 цаг 53 минут

Португалийн Социалист Нам (ПСН) нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих замаар шинэчлэлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлсээр байна. Учир нь социал демократ үзэл баримтлалын үндэс суурин дээр хэрэгжих бодлогод эдийн засгийн хөгжил маш чухал суурь түлхэц болдог.

ПСН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Коста “Манай улсын эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар өссөн байгаа нь хувийн хэвшлийн секторыг шинэчлэлийн бодлогын хүрээнд дэмжсэний үр дүн билээ. Энэхүү өсөлтийн үр дүнд “Нийгмийн хамгааллын хууль”-д тусгасан хүн бүр эрх тэнцүү, хангалуун амьдрахад хүрэлцэхүйц тэтгэвэр авах бололцоог бүрдүүлж чадлаа” гэжээ.

Ийнхүү 2023 онд тэтгэврийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн Дэмжлэгийн Индекс (IAS) өмнө жилийн үзүүлэлтээс 8.4%-аар өссөн дүнтэй гарсан байна. Ингэснээр тус улсад ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгах боломж нөхцөл хангагдаж эхэлжээ.

Мөн Антонио Коста Засгийн газраас гэр бүл болон компаниудыг дэмжиж, инфляцийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хүлээлтээс давж эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон нь нийгмийн хамгааллын тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалах илүү өргөн боломжийг олголоо. Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулснаар төр, ард иргэдийн дунд итгэлцлийг нэмэгдүүлж, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал нөлөөтэй бодлогын шийдэл боллоо гэжээ.

Португалийн Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр жил бүр инфляцтай уялдуулж, тэтгэврийн доод хэмжээг нэмж байх заалтын хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлсэн.

Харин хурлын үеэр Португалийн Хөдөлмөр, Эв нэгдэл, Нийгмийн хамгааллын сайд Ана Мендес Годинхо “Энэ оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогод, 2022 оноос олгож эхэлсэн бүх төрлийн тэтгэвэр авагчдыг хамруулна” гэжээ.

Үүнийг тус улсын судлаачид ПСН нь дотоодын эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр, тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг арилгах бодлогын шийдлээ үр дүнтэй хэрэгжүүлж чадсаныг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/boa-governacao-do-pais-sustenta-aumento-das-pensoes-em-julho-e-retoma-dos-valores-de-atualizacao-em-2024/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.