70001921
info@nam.mn
Мэдээ

Шотландын Үндэсний Нам засгийн эрхэнд гарснаас хойш хэрэгжүүлсэн тэргүүлэх бодлогын шийдлээ танилцууллаа

Админ
2023/04/20

Шотланд Улсын Засгийн газрыг социал демократууд тэргүүлж эхэлснээр нийгэмд тулгамдаад байсан олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж чадсан нь эрх баригчдын бодлогын чадамжтай байдлыг улам тодотголоо.

2023 оны 4 сарын 19-ний байдлаар Шотландын Үндэсний Намаас (ШҮН) дэвшүүлж амжилттай хэрэгжүүлсэн 20 бодлогын шийдлийг сорчлон хүргэж байна.

  • Төлбөрийн боломжид бус суралцах чадварт суурилсан боловсролд бид итгэдэг. Англид оюутнууд 27,750 фунт стерлингийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай бол Шотландын оюутнууд их сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой болсон;
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын хэмжээг 19 тэрбум фунт стерлинг болгосон нь эрүүл мэндийн санг даруй 60%-аар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм;
  •  Наснаас үл хамааран шаардлагатай бүх хүмүүст эмчилгээний болон сувилахуйн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг бүрдүүлэв;
  • Шотландад төрсөн хүүхэд бүрд эхний зургаан сард эрүүл өсөн торниход нь шаардлагатай зүйлсээр дүүргэсэн “Baby Box” багцыг үнэ төлбөргүй өгч байна. Ирланд болон бусад улсууд ШҮН-ийн хөтөлбөрөөс үлгэрлэн хэрэгжүүлж эхэллээ;
  • Хүүхэд асрах үйлчилгээнд хамрагдах бүх хүүхдэд шаардлагатай 1,140 цагийн санхүүжилтийг Засгийн газраас төлөх бөгөөд өрх бүрийн төсвөөс 4,500 фунт стерлинг хэмнэх боломжтой болгосон;
  • Жилд 22 сая гаруй мод тарих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Шотланчууд тэргүүлэх алхмыг хийлээ;
  • Нийт орлогын хэмжээ нь 35,000 фунт стерлинг ба түүнээс бага бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө. Энэ нь Шотландын олон жижиг бизнес эрхлэгчид өөрсдийн ажлын байранд ямар нэгэн давхар төлбөр, түрээс төлөхгүй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болно;
  • Дагалдан сургах сургалтыг өргөжүүлж, олон зуун мянган ажлын байрыг бий болгож, залуучуудыг ажил дээрээ сурч, цалин авахын зэрэгцээ хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүдэг болсон;
  • Олон залуучуудыг үргэлжлүүлэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор EMA хөтөлбөрийг өргөжүүлж, коллежид хагас цагаар суралцаж буй оюутнуудад анх удаа дэмжлэг үзүүлж эхэллээ;
  • Шотланд Улс нь 2045 он гэхэд агаарын бохирдлыг тэг түвшинд хүргэж, НҮБ-ын тавцанд манлайлах зорилготой улс боллоо;
  • 1,000 гаруй сургуулийг  засаж сайжруулан, шинээр барьж ашиглалтад оруулсан нь улс орны өнцөг булан бүрд сурагчид болон боловсролын салбарын ажилчдын сайн зохион байгуулалттай, хүртээмжтэй орчинд сурч, ажиллах эрхийг баталгаажууллаа;
  • Сувилахуйн болон эх барихын ангийн оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлж, жилд 10,000 фунт стерлинг болгосон нь Их Британийн хаана ч байхгүй өндөр тэтгэлэг болж чадлаа;
  • Олон гэр бүлд сургуулийн дүрэмт хувцасны зардлыг төлөхөд нь туслах үүднээс бага ангийн сурагчид 120 фунт стерлинг, дунд ангийн сурагчид 150 фунт стерлингийн тэтгэлэг олгох үндэсний доод хэмжээг нэвтрүүллээ;
  • Орлогын татварын шинэ дэвшилтэт тогтолцоог нэвтрүүлж, бага орлоготой татвар төлөгчид буюу иргэдийн 54%-д бага татвар төлж, илүү чанартай төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ;
  • Шотландад залуучуудын ажилгүйдлийг 2021 он гэхэд 40%-аар бууруулах зорилтоо дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд биелүүлсэн;
  • 2009 оноос хойш орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан болгохын тулд 1 тэрбум гаруй фунт стерлинг төсвөөс хуваарилжээ;
  • Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо огцом буурч, тэр дундаа хүчирхийллийн гэмт хэрэг 50%-аар багассан үзүүлэлтэй байна;
  • Шотланд Улс ДЭМБ-ын зөвлөсний дагуу хүчирхийлэлтэй тэмцэх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлж, хүчирхийллийг бууруулах хөтөлбөрүүдэд 2008 оноос хойш 23 сая гаруй фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж, хүчирхийллийг бууруулах албыг (VRU)  олон улсад хүлээн зөвшөөрүүлж, үлгэрлэл үзүүллээ;
  • Гэр бүлийн сэтгэл зүйн хүчирхийлэл, зан үйлийг гэмт хэрэгт тооцох хууль тогтоомжийг баталж, олон улсад үлгэр жишээ улс боллоо;
  • Шотландын Тэргүүн сайд Хумза Юсуф хамгийн олон эмэгтэй гишүүдээр Засгийн газрын танхимаа бүрдүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/boa-governacao-do-pais-sustenta-aumento-das-pensoes-em-julho-e-retoma-dos-valores-de-atualizacao-em-2024/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.