Мэдээ

“Манлайлагч 350” хөтөлбөр өндөрлөлөө

Админ
2023/04/22

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олонд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөр 04 дүгээр сарын 03 – 23-ны хооронд Тусгаар тогтнолын Ордонд болж өндөрлөлөө.

“Манлайлагч 350” хөтөлбөрт 21 аймаг,нийслэл, 9 дүүргийн нийт 350 эмэгтэй хамрагдсан юм.  

6-р бүлгийн сургалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин оролцов. Тэрээр “Эмэгтэйчүүд амьдралын зорилгоо зөв тодорхойлж чадвал аз жаргалтай, амжилттай байж, манлайлах чадварын түвшин нэмэгдэнэ” гэлээ. Мөн нийгмийн бүхий л бүлгийн төлөөллийг удирдах түвшинд, шийдвэр гаргах түвшинд оруулж ирснээр нийгэмд эрх тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. 

“Манлайлагч 350” хөтөлбөр 04 дүгээр сарын 03-23-ныг хүртэл үргэлжилж Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулагдлаа. 

Монгол Ардын Намын “Шинэ зуун Дэвшилтэт бодлого” хөтөлбөрт “Жендерийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ” гэж заасан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд улс төрийн намуудаас анх удаагаа Жендерийн эрх тэгш байдлыг хангахад баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. 

Сүүлийн 15 жил дээд боловсрол эзэмшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс 18.7 хувиар илүү байна. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр эрэгтэйчүүдийн олж хардаггүй, нийгмийн шинжтэй олон асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх боломж нөхцөл, дээшлэх учиртай.  Тиймээс Монгол Ардын Нам цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь манай улсын нийгмийн төлөөллийн тэгш байдлыг хангах цаг үеийн шаардлага болоод буй тул анхаарч ажиллах юм. 





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.