Мэдээ

Португалийн Социалист Нам бол улс орныхоо хүчирхэг ардчиллын баталгаа юм

Админ
2023/04/25

Португалийн Социалист Намын (ПСН) үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед тус улсын Порто мужийн Роза Мора хотын ард иргэд намын дарга, Ерөнхий сайд Антониа Костог угтан авч, баярын арга хэмжээнд оролцжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд “ Манай улсын ардчиллын хөгжил, дэвшилд ПСН тэргүүлэх үүрэг оролцоотой байх нь зайлшгүй юм. Ирэх дөрвөн жилд Засгийн эрх барих хугацаанд өөрсдийн үнэт зүйлс дээр суурилсан бодлого, мөрийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдсан асуудалд нийцтэй бодлогын шийдлийг боловсруулахад бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.

Ард иргэдийн сонгуулиар үзүүлсэн итгэл, парламентад авсан мандат бол бидэнд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улс орныхоо ардчилал, улс төрийн тогтвортой байдлыг хангахаар өгөгдсөн  хүндэтгэл, үүрэг даалгавар юм” гэжээ.

Харин улс төрийн тавцан дах Барууны хүчнийхэн ПСН-ын амжилттай хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг харлуулах, буруушаах оролдлогыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж олон улсын шинжээчид таамаглаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Антонио Коста “Нийтийн асуудалд шийдэл, арга замыг зааж өгдөг хариуцлагатай хүн бол улстөрч юм. Иймээс олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй худал, хуурмагт итгэх хэрэггүй. ПСН Засгийн эрхийг хангалттай жолоодох чадамжтай, бодлогын институт. Бидний дэвшүүлсэн бодлогын хэрэгжилт, Та бүхний амьдралд гарах ахиц дэвшил үүнийг батлах болно”гэсэн.

Эдгээр хэрэгжилтийн тэргүүлэх жишээ нь, ПСН-аас багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч, сургуулийн орчинд багш нарын хөгжлийг дэмжиж, ажлын байранд дээр дэвшилтэт санаачилгыг нэвтрүүлж, хичээл зүтгэл сайтай ажилласан нь ахиж дэвшин өндөр цалин авах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Үндэсний Эрүүл Мэндийн Албаны тайлан мэдээнд Засгийн эрхийг ПСН барьж эхэлснээс хойш нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамж 56%-аар өссөн үр дүнтэй гарчээ. Гэхдээ цаашид удирдлагын менежмент, эмнэлгийн барилга, байгууламжийн чанарыг сайжруулах тал дээр илүү анхаарах шаардлагатай”.

 Мөн илтгэлийнхээ төгсгөлд Антонио Коста, ПСН-ын нам хөгжлийнхөө түүхэн явцад улс орны ирээдүйг шийдвэрлэх асуудалд бодлогын шийдэл боловсруулагч, ардчиллын тогтвортой байдлыг хамгаалагч байсаар ирснийг онцлон дурджээ. Тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, социал демократ үзэл баримтлалыг дэмжигч Антонио Гутерришийн хэлсэн “Засгийн газрын үйл ажиллагааны хамгийн хэцүү үеийг даван туулахын тулд удирдагчид ган төмрөөр хийгдсэн мэт байх хэрэгтэй” гэснийг ишлэл болгон яриагаа өндөрлүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ:

https://ps.pt/ps-e-o-garante-de-uma-democracia-forte-que-cumpre-e-respeita-os-mandatos-dos-portugueses/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.