Мэдээ

СДМОХ-ны Анхдугаар бага хурал, "Зорилгоо нэгтгэе" удирдах ажилтны зөвлөгөөн болно

Админ
2023/05/04

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбоо /СДМОХ/ 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр VIII Их хурлаа хуралдуулж нэрээ өөрчилсөн билээ. СДМОХ нэрээ өөрчилснөөс хойших анхдугаар Бага хурлаа 2023.05.06 ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна. Бага хуралд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл, их дээд сургуулийн нийт 121 төлөөлөгч оролцох юм.

Мөн тус өдөр “Зорилгоо нэгтгэе” Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж бага хурлын гишүүдээ чадавхжуулах сургалт зохион байгуулна.

Үүнд:

  • Социал Демократ үзэл баримтлал
  • Хүний эрх
  • Жендерийн тэгш оролцоо
  • Тогтолцооны өөрчлөлт
  • Таны баг хүрээллээ тодорхойлох нь гэсэн сэдвүүдээр сургалт явагдана.


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.