Мэдээ

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд сургалтад хамрагдаж байна

Админ
2023/05/10

Хүн төвтэй нам байж хүний эрх, эрх чөлөөг бүрэн хангах нь Монгол Ардын Намын эрхэм зорилгын нэг. Хүнийг нэн түрүүнд тавьж тэдэнд зориулж бодлого, үйл ажиллагаа, зорилтоо тодорхойлдог улс төрийн ууган хүчний хувьд Монгол Ардын Нам энэ өдөр Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүдэд зориулж сургалт зохион байгуулж байна. Сургалтыг нээж Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Ардын Нам нь анхан болон дунд шатны бүх гишүүддээ хүрч ажиллаж тэдний санал бодлыг нээлттэй сонсдог. Зүгээр сонсоод өнгөрөх бус анхан дунд шатанд ажиллаж байгаа гишүүдээ илүү чадавхжуулах зорилгоор тодорхой сургалтуудыг ч тогтмол зохион байгуулдаг. Энэ нь эргээд нийгэм, төрийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг тодотгосон юм. 

Дэвшилтэт бодлого, үсрэнгүй хөгжлийн суурь нь цахим шилжилт юм. 2017 онд 28 дугаар их хурлаар дэвшүүлсэн 6 үндсэн зорилтын нэг нь цахим нам болох зорилт юм. Цахим намын давуу тал нь тухайн хоёр хүний хоорондын харилцаанд ямар нэгэн гүүр байхгүй болно гэсэн үг. Тодруулж хэлбэл хүнд суртал арилна гэж ойлгож болох юм. Өнөөдөр Монгол Ардын Нам “Цахим нам 2.0” системийг нэвтрүүлж, цахим нам болсон. Энэ өдөр явагдсан сургалтын нэг гол зорилго нь цахим шилжилтийн талаарх мэдээллийг өгөхөд оршиж байлаа. Сургалтыг Монгол Ардын Намын Технологи, Цахим Шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан удирдан явууллаа. 

Сургалтад Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа оролцож тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн. Тэрээр Олон улсын өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын эдийн засаг цаг үеийн байдал, “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Шинэ сэргэлтийн бодлого” шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалаа тодотгон зарласан. Монгол Ардын нам үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаандаа шинэчлэл хийсэн гэсэн үг. Энэ шинэчлэлт, өөрчлөлтийг оруулснаар Монгол Ардын Нам авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон буюу улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан хэн нэгэн этгээдтэй хамтарч ажиллахгүй, намын аливаа хариуцлагатай албан тушаал эрхлэх боломжийг олгохгүй байхаар дүрэмдээ заалт оруулсан. Энэ асуудал нь Монгол Ардын Нам, цаашлаад Монгол Улсын хөгжил, дэвшилд үр нөлөөтэй.

Улсын Их Хурал өнгөрсөн баасан гаригт Засгийн Газраас оруулж ирсэн Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүд энэ 7 хоногт өөр өөрийн тойрогтоо ажиллаж байна. Энэ ч утгаар энэ өдрийн сургалтын үеэр ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “Сонгуулийн тогтолцооны шинэтгэл-Орон нутгийн засаглалд нөлөөлөх нь” сэдвээр мэдээлэл өглөө.

Сургалтад Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны 40 гаруй гишүүд оролцлоо. Аймаг орон нутгийн анхан болон дунд шатны гишүүдэд зориулсан энэхүү сургалт нь 2 хоног үргэлжилнэ. 







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.