Мэдээ

Португалийн Социалист Нам үндэсний бодлогын шийдлийн брэнд болно

Админ
2 цаг 4 минутын өмнө

Португал Улсын Үндэсний Ассемблейд жил бүр болдог улс орны хөгжлийн шийдлийн мэтгэлцээнд парламентад суудалтай намууд оролцож, сонгуулиас хойш хэрэгжүүлсэн ажил, улс орны алс хэтийн үйл ажиллагаанд дэвшүүлж буй бодлогын шийдлээ олон нийтэд нээлттэй танилцуулан, мэтгэлцжээ.

Харин энэ үеэр Португалын Социалист Намын олон улсын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Эурико Брилханте Диас “2023-2026 онд илүү өндөр хөгжилтэй, шударга ёсны үзүүлэлтийг дээшлүүлэх гэсэн улс орны зорилгыг хэрэгжүүлэх бодит чадамжтайг бидний хэрэгжүүлсэн бодлогын шийдлүүд эхнээсээ харуулж байна. Харин сөрөг хүчний бодлогын чадамж сул байна. Учир нь тэдэнд улс орны ирээдүйн талаар ямар ч бодлогын шийдэл байхгүй” гэж шүүмжилжээ.

Тодруулбал, “2023 оны эхний хагас жилийн байдлаар Португал Улсын ажил эрхлэлт түүхэн дээд цэгтээ хүрч нэмэгдэж, экспорт эрчимтэй өсжээ. Мөн  Португалийн Социалист Намаас дэвшүүлсэн ”Дэвшилтэт 2030” хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг сайжруулж, үндэсний баялгийн санд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллажээ. Ингэснээр улс орны хэмжээнд 2023 оны 7-р сараас эхлэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх суурь эдийн засгийн чадамжийг бүрдүүлж чадсан нь олон нийтээс өндөр дэмжлэгийг авчээ.

Эурико Брилханте Диас үргэлжлүүлэн "Эрчим хүч, дижитал шилжилт, нийгмийн тэгш бус байдлын багасгах, эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих, залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Португалийн Социалист Нам дэвшилтэт шийдлийг хэрэгжүүлж чадсан, мөн алс хэтдээ бидний хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон бодлогын шийдлийг ажил хэрэг болгохоор хичээн зүтгэсээр байна” гэжээ.

Харин олон улсын шинжээчид “тус улсад хэрэгжүүлж буй дэвшилтэт бодлогын цогц шийдэл нь Португалийн нийгэм, улс төрд тулгамдаж байсан олон асуудлыг дорвитой шийдвэрлэж чадсан . Энэ нь Португалийн Социалист Нам бодлогын түвшний институт болон төлөвшиж буйн илрэл гэдгийг” онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/grandes-opcoes-p...

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.