Мэдээ

446 дахь өдрийн байдлаар ОХУ-Украины дайны гол үйл явдлын тойм

Админ
2023/05/15


  •  ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр “Украины хүчнийхэн байлдааны ажиллагаа явуулж Бахмут хотын ойролцоох хориглолтын шугамыг давах оролдлого хийж байх үеэр ОХУ-ын цэргийн хоёр командлагч амиа алджээ;
  • Су-34 бөмбөгдөгч онгоц, Су-35 сөнөөгч, хоёр Ми-8 нисдэг тэрэгнээс бүрдсэн ОХУ-ын агаарын дайралтын бүлгийг Украины тал агаарын хил нэвтрэхээс өмнө устгажээ;
  • Герман Улс Украины талд танк, зенитийн систем, сум зэрэг бараг 3 тэрбум долларын цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв;
  • Франц Улс AMX-10RC байлдааны машин зэрэг олон арван хуягт машин, хөнгөн танкийг Украин руу илгээхээр болжээ;
  • Украины зэвсэгт хүчинд Бахмут орчмын бүсийг хамгаалахад өдөр бүр 1000 их бууны сум хэрэгтэй байгаа тул Европын Холбоо Украинд сум нийлүүлэх ажлыг хурдасгах ёстой гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн сайд Жозеп Боррелл мэдэгдэв.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/5/15/russia-ukraine-war-list-of-key-events-day-446

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

                      

                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.