Мэдээ

Японы эвслийн Засгийн газар "ЛГБТ буюу хүйсийн цөөнхийн” талаарх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо

Админ
2023/05/17

Японы парламентад буй нам, эвслүүд ЛГБТ буюу хүйсийн цөөнхийн нийгэмлэгийн талаарх ойлголтыг дэмжих зорилготой хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг албан ёсоор дэмжжээ.

2023 оны 5 сарын сүүлээр Либерал ардчилсан нам болон Комэйто намынхан "ЛГБТ талаарх хуулийн төсөл"-ийг парламентад өргөн барихаар төлөвлөж байна.

Уг хуулийн төслийг 2021 оноос эхлэн нам бус иргэний нийгмийн бүлгүүд боловсруулсан боловч хуулийн төсөлд тусгагдсан нэр томьёо, үг хэллэгийн талаар санал зөрөлдсөн учраас парламентад өргөн барих хугацааг хойшлуулж байжээ.

Тодруулбал, "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглоно" гэж байсныг "Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхах явдал байх ёсгүй" гэж өөрчлөн найруулж хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Японы Либерал Ардчилсан Намын Бодлогын судалгааны зөвлөлийн дарга Хагиуда Коичи “Хуулийн төслийн хэлэлцүүлэг нь эрх баригчдыг дүгнэлтэд хүрэх боломжийг олголоо. Манай намын зүгээс парламентад түргэн хугацаанд хуулийн төслийг өргөн барих хэрэгтэй” гэжээ.

Харин Комэйто намын бодлогын судалгааны зөвлөлийн дарга Такаги Ёсүкэ “Эрх баригч намууд тохиролцоонд хүрсэнд баяртай байна. Тус хуулийн төсөл нь олон гишүүдийн дэмжлэгийг авч батлагдах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20230517_08/

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.