Португалийн Социалист Намын дарга Антонио Коста Фунше хотод болсон намын бага хурал дээр “Манай нам Засгийн газрыг удирдаж байгаа энэ цаг үед Португалийн иргэдийн ахуй амьдрал жил гаруйн өмнөхөөс харьцангуй сайжирсныг Европын Комисс болон Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнд тусгагджээ.
Мөн 2022 оны сонгуулиас хойш Португали Улс Европын Холбооны гурав дахь хамгийн хурдацтай хөгжиж буй орон гэсэн үзүүлэлт гарсан. Үүнээс үзэхэд цаашид социал демокартууд улс орноо удирдан чиглүүлэх хангалттай бодлогын чадавхтай гэдгийг илтгэн харуулж байна” гэжээ.
Энэхүү үйл явдалтай холбоотой Португалийн сөрөг хүчин болох Барууны нам “Антонио Костаг шүүмжилж, дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, халамжийн бодлого явуулахаас өөр алхам хийхгүй байна” гэжээ.
Үүний хариуд Португалийн Социалист намын дарга Антонио Коста “Барууны намын популист үйл ажиллагаа нь туйлширсан шинжтэй, үндэсний ашиг сонирхолд нийцгүй, улс төрийн хямралыг үүсгэх эрсдэлтэй гэж шүүмжилж, харин социал демократууд бид улс орны эдийн засгийн үзүүлэлтийг эрс өсгөж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн аж ахуй нэгжид Засгийн газраас дэмжлэг үзүүлэх дэвшилтэт бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ харуулсаар байна.
Мөн төрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа байдлаар дүгнэх нь зүйд нийцнэ. Португалид одоогоор ажлын байр нэмэгдэж, 2023 оны эхний улиралд 11.7%-аар өсөж, Португаличуудын орлогын түвшин 2-3 дахин нэмэгдсэнийг Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн болон бусад олон улсын эдийн засгийн байгууллагуудын тайлан мэдээллээс тодорхой харж болно. Иймээс Португалийн Социалист Намын бодлогын шийдэл үр дүнтэй байсан гэдэгтэй эрхэм сөрөг хүчнийхэн маргалтгүй биз ээ” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/bons-resultados-da-economia-explicam-o-frenesim-da-direita/
ОРЧУУЛСАН: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.