Мэдээ

"Morning Coaching" өглөөний уулзалт #3

Админ
2023/05/29

Монгол Ардын Нам гишүүд, дэмжигчид иргэдийнхээ хувь хүний хөгжил, манлайлалд хувь нэмэр оруулах зорилгоор “Morning Coaching” өглөөний уулзалтыг санаачлан 7 хоног бүрийн Даваа гарагт өглөөний нэг цагийг өөртөө зориулъя уриатайгаар зохион байгуулж байгаа билээ. Уг өглөөний уулзалтаар салбартаа манлайлагч, мэдлэг, туршлагатай хүмүүстэй танилцаж, сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл авч, ярилцаж буй юм. 

"Morning Coaching" 3 дахь зочноор Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Дөлгөөн оролцлоо. Түүний хувьд Харвардын Их Сургуульд "Хөгжлийн эдийн засаг"-аар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд, "Хөгжлийн жилийн төлөвлөгөө", "Шинэ Сэргэлтийн Бодлого" зэрэг хөгжлийн бодлого дээр гардаж ажилласан. Мөн 2009 онд АНУ-н Ерөнхийлөгч Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал”, 2015 онд Жонатен Войцелийн “Хятадыг 1 цагт”, сүүлд 2022 онд “Төрийн Чадамжийг Бүрдүүлэх нь” зэрэг номыг орчуулж олны хүртээл болгосон юм. 

Тэрээр “Morning Coaching” өглөөний уулзалтаар “Жонатан Ливингстон хэмээх цахлай” сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлж,  хүн өөрийнхөө хязгаарыг мэддэг байх тухай, хөдөлмөр хүнийг бүтээдэг тухай, мөн ажил амьдралын зарчмуудын талаар өөрийн байр суурийг хуваалцан, ярилцсан юм. Мөн “Хүмүүний оройн дээд ялалт бол өөрөө өөрийгөө ялах ухааны ялалт болно” тиймээс өөртэйгөө л уралд хэмээв.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.