Мэдээ

Аль үеийнхэнд илүү магтаал хэрэгтэй вэ? Австралийн цагдаагийн комиссарын сонирхолтой санал Парламентад дэвшүүлжээ

Админ
2023/05/29

Австралийн Холбооны Цагдаагийн (AFP) комиссар 2023 оны 5 сарын 28-нд Парламентын гишүүдэд хандан үг хэлэхдээ үе хоорондын ялгааны талаар "сонирхолтой" санал тавьсан байна.

Комиссар Рис Кершоу “Gen-Z үеийнхнийг долоо хоногт гурван удаа магтаж байх хэрэгтэй. Харин 1990-ээд оны үеийнхэнд удирдлагууд нь жилд гурван удаа, 1960-1980-аад оныхонд нэг жилд нэг л удаа магтаал хэрэгтэй” гэжээ.

Энэхүү тайлбар нь Австралийн парламентын танхимд олон нийтийн анхаарлыг ихээр татсан байна. Учир нь тус улсын бүх салбарт үе хоорондын зөрчилдөөн үүсэж, боловсон хүчний хомсдолд орж байгаа асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах эерэг нөлөөтэй юм.

Тус парламентад илтгэсэн санааг “Дараагийн зүйлд одоо хэрхэн бэлдэх вэ ?” номын зохиолч, нийгэм судлаач Майкл Маккуины санаанд тулгуурлажээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/05/26/australia/australia-worker-praise-afp-comments-intl-hnk/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.