Мэдээ

"Colorful Flash Mob" арга хэмжээ зохион байгуулагдана

Админ
2023/05/30

Монгол Ардын Намын дэргэдэх СДМОХ-с СДМЭХ, СДМЗХ-той хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "COLORFUL FLASH MOB" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 

Хүүхэд бүр өнгөлөг мөрөөдөж, ирээдүй нь өнгөөр гэрэлтэж, өнгөлөг амьдралыг хамтдаа бүтээцгээе уриан дор 6-р сарын 1-нд мөрөөдлийн 1000 шаар хөөргөнө.  

Арга хэмжээ:

- 300 сурагч, оюутан, залуучуудыг хамарсан FLASH MOB бүжиг
- Урлагийн тоглолт
- Open mic
- Өртөөчилсөн арга хэмжээнүүд тус тус явагдана.

Өртөөчилсөн арга хэмжээнд:
1. Мөрөөдлийн самбар /Хүүхдүүд мөрөөдлөө бичиж, шааранд хийх/
2. Зураг авхуулах хэсэг 
3. Хүүхдийн зургийг үзэсгэлэн
4. Хайрын өртөө /Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах хэсэг/
5. Flash mob сурах хэсэг
6. Flash mob 

FLASH MOB-д оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. 
Бүртгэлийн линк: https://forms.gle/kedthgNFsG3z...

Хаана: Тусгаар тогтнолын ордны урд талын талбай
Хэзээ: 2023.06.01 13:00-20:00 цагт



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.