Мэдээ

“Хамтдаа хамгаалъя” аян зохион байгуулагдана

Админ
2023/05/31

Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги Академи санаачлан Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, Монголын Хүүхдийн Төлөө Байгууллагуудын Үндэсний Нэгдсэн Холбоо, Mind Gallery-тай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Хамтдаа хамгаалъя” аяныг зохион байгуулах гэж байна. 

Уг аяны хүрээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг  “Улаанбаатар марафон 2023”-д насанд хүрэгчид хүүхэд хамгааллын асуудлыг олон нийтэд таниулж, хүүхдийн эрхийн төлөө эв санаагаар нэгдэн 5 км зайн гүйлтийн уралдаан болох юм.

06 дугаар сарын 03-д болох тус аяны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдана. Үүний нэг нь “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” асарт зочилсноор та Хүүхдийнхээ бие хүний онцлогийг сэтгэлзүйн тестээр тодорхойлуулахаас гадна Пороро болон түүний найзуудтай дурсгалын зураг татуулан нандин дурсамжаа хадгалж, Гэр бүлээрээ хөгжөөнт тоглоом тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

“Хамтдаа Хамгаалъя” аян 2023 оны 6-р сарын 3 ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд зочлон ирсэн хүүхэд бүр  “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” бяцхан гарын бэлэгтэй.

Алдрай бяцхан хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах үйлсэд ЭВ САНААГААР нэгдэхийг уриалж байна. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.