Мэдээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Саудын Араб Улсад айлчлал хийж байна

Админ
2023/06/07

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салмантай хэлэлцээ хийж, олон асуудлын хүрээнд санал солилцсоны дотор хүний эрх, Ираны Улсын тухай яриа хэлэлцээ хийжээ.

Ингэснээр АНУ болон Саудын Арабын Вант Улсын хоорондын харилцааг тогтвортой байлгах зорилгоор хоёр тал харилцан дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар боллоо.

Уулзалтын дараахан АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер "Ойрх Дорнодын цаашдын тогтвортой аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах болно" гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Мөн Энтони Блинкен манай хоёр улсын харилцаа “хүний эрхийн талбарт гаргасан ахиц дэвшлээр баталгаажсан” гэдгийг онцлоод, саяхан Судан Улсад гарсан үймээн самууны үеэр АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Саудын Арабын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/6/7/blinken-starts-saudi-arabia-visit-aimed-at-steadying-relations

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.