Мэдээ

Казахстан бол хойд, өмнөд, зүүн, барууныг холбосон гүүр юм

Админ
2023/06/07

2023 оны 6-р сарын 8-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон талт үзлийн соёлыг шинэчлэх зорилготой Астанагийн олон улсын форумыг нээх гэж байна. Энэ бол хойд, өмнөд, зүүн, барууны орнуудыг татан оролцуулах Казахстаны олон талт гадаад бодлогын нэг хэсэг юм.

Ерөнхий сайдын орлогч Серик Жумангарин Казахстан бол эртний торгоны зам дагуу оршдог, зүүн барууныг холбосон гүүр байсаар ирсэн. Өнөөдөр энэ нь зөвхөн зүүн ба барууны хоорондох ялгааг арилгахаас гадна дэлхийн хойд болон өмнөд бүс нутгийг холбогч болох учиртай гэж албан ёсны мэдэгдэлдээ хэлжээ.

Астанагийн олон улсын форумын үеэр эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын харилцаа гэсэн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй томоохон сорилтуудыг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/opinions/2023/6/6/kazakhstan-is-a-bridge-between-the-north-south-east-and-west

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.