Мэдээ

“200 жилд нэг удаа тохиолддог” цаг агаарын хэт халалтын давалгаа Зүүн өмнөд Азийн орнуудад тохиож байна

Админ
2023/06/07

Энэ оны 4,5-р саруудад Зүүн өмнөд Азийн ихэнх улсад жилийн хамгийн халуун улирал тохиож, борооны улирал эхлэхээс өмнө температур нэмэгддэг. Гэвч 2023 онд тус бүс нутгийн ихэнх улс орнууд, тэр дундаа Тайланд, Вьетнам зэрэг орнуудад цаг агаарын хэм өмнө байгаагүй түвшинд хүрч хэт халалт явагдаж байна.

Мөн Тайланд  Улсад  2023 оны 4-р сарын 15-нд түүхэн дэх хамгийн халуун өдөр 45.4 хэм (Фаренгейтийн 114 хэм) тохиосон бол хөрш Лаос 5-р сард хоёр өдөр дараалан 43.5 хэмд (Фаренгейтийн 110 хэм) хүрч, харин Вьетнамд 5-р сарын эхээр Цельсийн 44.2 хэм (Фаренгейтийн 112 хэм) болж бүх цаг үеийн дээд амжилтыг эвджээ.

Энэхүү тооцоо судалгааг цаг уур судлаач, цаг уурын түүхч Максимилиано Херрера Зүүн Өмнөд азид байрлах цаг уурын станцуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийн гаргажээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/06/06/asia/southeast-asia-heat-wave-humidity-climate-intl-hnk-dst-scn-dg/index.html

Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.