Мэдээ

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян Германы Социал Демократ намын төлөөлөгчдийг Бээжинд хүлээн авч уулзав

Админ
2023/06/08

Бээжин Берлинтэй стратегийн түншлэлийн харилцаагаа шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж Хятадын Ерөнхий сайд Ли Цян Германд айлчлахаасаа хоёр долоо хоногийн өмнө эрх баригч Германы Социал демократ намын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдэв.

Ли Даваа гарагт ХБНГУ-ын эвслийн засгийн газрыг тэргүүлэгч зүүн төвийн намын төлөөллийг Бээжинд угтан авч, хамтын ажиллагааны хүрээн дэх солилцоогоо эрчимжүүлэхийг уриалж, "ухаалаг шийдвэр, яриа хэлцэл, хамтын ажиллагаа"-ны бодлого баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

"Хятад улс Германтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд олон улсад нөлөө бүхий хоёр улс хамтын ажиллагааны анхны хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, яриа хэлцэл, зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой байдлыг авчрах нь чухал юм" гэх байр суурийг Ерөнхий сайд Ли баримтлав гэж Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв.

Энэхүү уулзалт нь Ерөнхий сайд Ли-гийн 6-р сарын 20-ны өдөр Берлинд хийх айлчлалд бэлдэх хэд хэдэн уулзалтын нэг юм. Мөн энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хятадын гадаад бодлогын тэргүүн Ван И, Гадаад хэргийн сайд Цин Ган нар Германы гадаад, аюулгүй байдлын бодлогын зөвлөх Йенс Плотнертэй уулзсан байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал үндэс суурь мөн гэж Ерөнхий сайд Ли тодорхойлохдоо, "хоёр орны хамтын ажиллагааны нийтлэг ашиг сонирхол, хоёр ард түмний ашиг сонирхлыг бататган хамгаалахын тулд" Германы талтай хамтран ажиллахад Бээжин бэлэн байгааг онцоллоо.

Берлиний зүгээс компаниудаа Хятадын зах зээлд илүү нэвтэрч, хууль эрх зүйн баталгаатай болох талаар удаан хугацааны хүсэлт тавьж байсны хариуд Ерөнхий сайд Ли “Германы олон компаниуд Хятад улсад ирэхийг сайшааж буй бөгөөд, Хятад улсын зах зээлд нэвтрэх боломжийг үргэлжлүүлэн өргөжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлж, зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын бизнесийн орчныг дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.

"Хятад улс Германтай аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад бэлэн . Германы Социал Демократ нам нь Герман болон Европт нөлөөгөө үзүүлж, оновчтой, яриа хэлцэл, хамтын ажиллагааг агуулсан Хятадын бодлогын ерөнхий өнгө аясыг хадгална гэдэгт найдаж байна. Хятад-Герман, Хятад-Европын холбооны харилцаа тогтвортой, эрүүл хөгжихөд тус дөхөм үзүүлнэ” гэж Ерөнхий сайд Ли хэлж байсныг мөн тус уулзалтын үеэр иш татжээ. 

ЭХ СУРВАЛЖ:

China-Germany relationship to hit new heights, says Chinese Premier Li Qiang after meeting SDP delegation in Beijing | South China Morning Post (scmp.com)




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.