Намын гишүүдын санал сэтгэгдэл

С.ЛУВСАНГОМБО


Монгол Ардын Намын ахмад гишүүн

Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсан тэр үеэсээ өөрийн үйл ажиллагаагаа МУ-ын тусгаар тогтнолыг бататгах, эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд татаж эрс дээшлүүлэх гол зорилт дэвшүүлж ирсэн. Өнгөрсөн 100 жилийн түүхэн хугацаанд Монгол орон танигдашгүй болтлоо хөгжиж,эх орны уудам тэнүүн нутагт 300 гаруй шинэ хот, тосгон бий болж хүн ард минь суурин, хагас суурин амьдралын замд шилжин орлоо. Улсын төрөл бүрийн аж ахуйд орчин үеийн техник, технологи нэвтэрч үйлдвэр, аж ахуйн үр ашиг ч өндөр амжилтад хүрлээ.
 
МАН-ын « Бүхнийг хүний төлөө бүхнийг хүүхдийн төлөө « гэж дэвшүүлсэн туйлын хүмүүнлэг зорилт бол намын бодлогын Жанжин шугам, цогцолбор, хөтөлбөр, ноён нуруу нь байлаа. Монгол эх ороныхоо төлөө хатан зориг, эрдэм мэдлэг, оюун ухаан, бие сэтгэл, нөр их хөдөлмөрөө зориулж явсан домогт өвөг дээдс, МАН-ын ахмад алтан үеийнхний үйлс,чармайлтыг монгол түмэн онцгой хайрлан хүндэтгэдэг, биширч дээдэлдэг, итгэж, үнэлдэг. Түмэн олныхоо итгэл найдварыг хүлээсэн МАН-ын гишүүд хэзээд ч хүн чанараа хадгалан Монгол Улсынхаа төлөө санаа сэтгэл, зөн билиг дүүрэн, шудрага шулуун үйлс бутээлээ ард түмнийхээ сайн сайханд зориулж ирсэн, орчин үед ч энэ онцгой залгамж үүрэг, итгэл хэвээрээ.
 
МАН энэрэнгүй бодлогоо хэрэгжүүлж Монгол Улсынхаа хөгжлийг өндөр түвшинд хүргэхийн төлөө зүтгэж байгаа өнөө үед өсвөрийн үеийнхэн минь ахмад үеийнхний гэрээслэлийг өвлөн цовоолог, амгалан тайван аж төрж өндөр соёлтой, өргөн мэдлэг боловсоролтой, чинээлэг сайхан амьдралтай, эрүүл энх, аз жаргалтай байгаасай.
 
МАН-ын ууган гишүүд,ахмад үеийнхэн, өвгөд хөгшидийн минь амьдрал ахуй өөдрөг, энх тунх, эруул чийрэг, урт насалж удаан жаргаж өнөр өтгөн, үр ачаа тойруулан өлзий буянтай сайхан өтлөөсэй. 
                             
Мөнх тэнгэрийн хүчин доор
МАН-н тууштай бодлого бат байг


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.