Намын гишүүдын санал сэтгэгдэл

О.БААТАР


Д.Сүхбаатар сурталчлагч, судлаач

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ. Бүтэн нэг жилийн дараа буюу 1944 онд клубыг сэргээн барих их ажил дуусч тухайн үеийн Орлогч дарга Л.Тэрбишгуай клубын нээлтийн баяр дээр намайг дээш өргөн “Манай хамгийн бяцхан ажилчин Очирын Наваан хүүд клубын суурь тавихад хамгийн идэвх зүтгэлтэй ажлыг хийсэн учраас Сүхбаатар жанжны “Баатар” нэрийг өгье” гэсэн. Ингээд миний нэр Их жанжны нэрээр Баатар болж, найман настайдаа авсан нэрээрээ 80 нас гартлаа дуудуулж явна.
Тэр цагаас хойш их жанжны их үйл хэрэг, философи, үзэл санааг сонирхон судалж Д.Сүхбаатар жанжинтай холбоотой цуглуулж болох бүхнийг уйгагүй цуглуулсаар 500-аад үзмэртэй болж, 50 гаруй удаа үзэсгэлэн дэлгэсэн байдаг.
БЗД-ийн даргад Жанжин клуб дээр үзэсгэлэн дэлгэх гэлээ гэж загнуулаад гарсан үе бий. Тэр  үед Ц.Цогзолмаа даргатай холбогдоход “Хүүе Баатар гуай та юу ярьж байна, үзэсгэлэнгээ манай намын байранд гаргахад яадаг юм бэ, би танд 2 давхарын шилэн хоргыг чөлөөлөөд өгье” гэхэд нь би учиргүй их баярлаж билээ.
Жанжин Д.Сүхбаатар мэндэлсний 125 жилийн ойн үеэр би 83 нас хүрчихсэн байсан. Сүүлдээ зургаа өлгөж чадахгүй, даахаа больсон, хоёр хөл минь салганаад. Тэр үед ерөөсөө энэ үзэсгэлэнг цааш нь өвлүүлж өгье гэж бодсон. Нэлээд хэдэн хүмүүстэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон.
Ингээд үзэсгэлэнг дэлгэхийн өмнөхөн “У.Хүрэлсүх дарга, Д.Амарбаясгалан дарга миний үзэсгэлэнг авъя” гэсэн. Тэр үед МАН-ын байрны 2 давхарт янзын сайхан үзэсгэлэн дэлгэсэн. Их олон ч хүн ирсэн.
Энэ жил Ардын хувьсгалыг анх байгуулсан Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой, мөн түүний үүсгэн байгуулсан Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой тохиож байна.  Нам маань энэ түүхэн хүнээ мартаагүй үргэлж дурсан, энэ хүний үлгэр дуурайлал, эх оронч үзлийг намын нөхөд минь өөрсдөдөө шингээжээ гэж би үзэж байна.
Намын 100 жилийн ойг тохиолдуулаад энэ хүний түүхэн гавъяг хэзээ ч мартаж болохгүй, цаашид улам үргэлжлүүлээд, энэ хүний талаар гаргасан үзвэр үзэсгэлэнг улам баяжуулж, өргөжүүлээрэй гэж хэлмээр байна.


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.