Намын гишүүдын санал сэтгэгдэл

Д.МӨНХДАЛАЙ


Азийн топ модель, жүжигчин

Монгол ардын нам бол удирдлагууд нь солигдож, гишүүд нь шинэчлэгдэж өөрчлөгдсөн ч тогтолцоо нь хэвээрээ байдаг улс төрийн институт буюу 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин, ах нам билээ.
 
Намын хувьд олон жилийн арвин их түүхтэй ч гишүүдийн хувьд үргэлж цус сэлбэж, залуу гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, залуу үедээ халаагаа зоригтой өгч чаддаг, намын бодлогоор залуучуудынхаа улс төрийн оролцоог дэмжиж, улс эх орны, засгийн газрын бодлогын түвшинд ажиллах боломжийг олгож, анхдагч хэрнээ шинэлэг байж чаддагаараа онцлогтой.
 
Үүний тод жишээ бол монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар юм.
 
Миний хувьд үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө монгол ардын нам, нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоонд гишүүнээр элсэж, нийгэмд улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх анхны гараагаа эхлүүлж байсан.
 
Ингээд монгол ардын намынхаа нийт гишүүд болон удирдлагууддаа монгол ардын нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.