A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Packets out of order. Expected 1 received 0. Packet size=145

Filename: mysqli/mysqli_driver.php

Line Number: 203

Backtrace:

File: /var/www/portal_stage/application/core/MY_Controller.php
Line: 9
Function: __construct

File: /var/www/portal_stage/application/libraries/Front_Controller.php
Line: 11
Function: __construct

File: /var/www/portal_stage/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /var/www/portal_stage/html/index.php
Line: 144
Function: require_once

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог Х.Булгантуяа удирдана
Мэдээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог Х.Булгантуяа удирдана

Админ
2023/01/30

Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож буй уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов.

Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд “СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН  ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО” -г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн.

Ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 94.59 хувийн саналаар “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.

Хүрэлбаатарын Булгантуяа

Хүрэлбаатарын Булгантуяа 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Ам бүл 5. Монгол Ардын Намд 2009 онд гишүүнээр элссэн.

БОЛОВСРОЛ

1997-1998       “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль

1999-2006       БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургууль

2007-2008       АНУ-ын Ейлийн их сургууль

Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Англи, орос, хятад, япон хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006-2008       “Бүтээлч шийдлүүд” ХХК-ий хөрөнгө оруулалтын зөвлөх

2008-2010       Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх

2010-2012       “Оюутолгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер

2012-2013       “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга

2013-2016       Монгол Ардын Намын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн

2016-2020       Сангийн дэд сайд

2020 оноос     Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн

Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай.

2023 оноос    Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга



 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.