Мэдээ

МАН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.БАТНАЙРАМДАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭД, ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Админ
2023/03/20

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл энэ өдрүүдэд 21 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна. Энэ өдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж “Монгол Ардын Намын үйл ажиллагаа цаг үеийн нөхцөл байдал” сэдэвт уулзалтыг хийлээ. 

Цогтцэций сумын гишүүд, дэмжигчид уулзалтын үеэр энэ сарын 10-ны өдөр болсон  “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганы үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаг үеэ олсон энэхүү арга хэмжээг бодит ажил болгох нь чухал гэдгийг онцоллоо. 

Мөн уулзалтын үеэр 21 аймаг тус бүрд өөр өөрийн онцлогтой үйлдвэр байгуулах, аймаг болон сумдад ахмадын байр, залуусын хөгжлийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулж байхыг гишүүд, дэмжигчид хэлж байна. 

Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.