Мэдээ

Финляндын Ерөнхий сайд Сан Марины тэргүүлсэн засаг захиргаа томоохон сорилттой тулгараад байна

Админ
2023/03/20

Урьдач нөхцөл: Социал демократ намууд засгийн эрхийг удаан хугацаанд барьсан улс орнуудын боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил тэргүүлэх түвшинд хөгжсөн байдаг нь Швед, Швейцар, Норвеги, Финлянд зэрэг улс орнуудын жишээнээс тодхон харагддаг. 

Энэ удаагийн социал демократ намуудын үйл ажиллагааны туршлагаас Финланд улсыг онцлохоор боллоо.

Учир нь тус улсын өнөөгийн засгийн газарт таван эмэгтэй сайд үүрэг гүйцэтгэж, мөн дэлхийн дахины улс төрд хамгийн залуу “эмэгтэй” ерөнхий сайдаар тодроод буй Сан Марин нь олон нийтийн анхаарлыг нэг бус удаа татаж, намынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр идэвхийлэн ажиллаж байгаа юм. Харин тэрээр Европ тивийн улс төр, эдийн засаг хурцадмал байдалд ороод буй энэ цаг үед Финландын төсөвт тодотгол хийх томоохон сорилттой тулгараад байна.

Тодруулбал, 2022 онд ОХУ Украины руу халдан довтолсны дараахан Финланд Улсын эрх баригчид өөрсдийн аюулгүй байдлыг батлан хамгаалах зорилгоор Умард Атлантын Цэргийн Эвсэл буюу (НАТО)-д жинхэнэ гишүүнээр элсэх зэрэг чухал бодлогын түвшний асуудлыг байнга хэлэлцэж байгаа билээ. Мөн түүхэнд “өвлийн дайн” гэж нэрлэгддэг ЗХУ Финланд улс руу халдан довтолж байсан гашуун сургамжтай үйл явдал тохиож байсан нь газарзүйн байршлын хувьд ОХУ-тай хиллэж буй бүс нутаг дах зэвсэглэлийн хүчээ зузаатгах арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ нь Финландын засгийн газар төсвийн зардлаа хэмнэхээс өөр сонголтгүй байдлыг үүсгэжээ.

 Мөн дайны хажуугаар дажин гэгчээр тус улсын гадаад өрийн хэмжээ зохих түвшнээс 72%-аар хэтэрсэн байна. Иймээс тус улсын эвслийн засгийн газарт сөрөг хүчин болж буй Христийн Ардчилсан Нам уг асуудалтай холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын төсөвт тодотгол хийж, багасгах саналыг парламентад оруулж ирсэн нь социал демократ намынханд томоохон цохилт болж байна. Учир нь социал демократууд эрүүл мэнд, боловсролын асуудлыг тэргүүнд тавин хэрэгжүүлж, зэвсэглэх, зэвсэгт хүчний төсвийг нэмэгдүүлэх асуудлыг төдийлөн дэмжихгүй байр суурийг баримталдаг билээ.

Харин Финланд улсын залуухан Ерөнхий сайд сөрөг хүчинтэй улс төрийн зөвшилцөлд хүрч, намын бодлогоо хамгаалан тууштай хэрэгжүүлэх үү эсвэл ?

Энэ талаар Ерөнхий сайд Сан Марин: Социал Демократууд өөрсдийн үнэт зүйл, үзэл баримтлалтай, баруун төвийн намуудаас ялгагдах онцлогтой энэ цаг үед манай улсын эвслийн засгийн газар улс орныхоо аюулгүй байдлыг эрхэмлэх ч өөрсдийн үнэт зүйлсээс ухрах бодолгүй байгаа гэдгээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Үүнийг олон улсын шинжээчид авьяаслаг залуу стратегич Сан Марин хурцадмал цаг үед сөрөг хүчинтэй зөвшилцөж, улс орныхоо өмнө  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь түүнд тулгарч буй томоохон сорилт бөгөөд хэрвээ оновчтой шийдвэрлэж чадвал Финландын социал демократ нам алс хэтдээ олон нийтээс илүү их дэмжлэг авч чадна гэж таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: 

https://www.hs.fi/politiikka/art-2000009362266.html?fbclid=IwAR1HUz2lJv3H52EXUuULPADNG5dWP84slDXjIpPEKZEwE-TQbdN02rbtFPY




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.