Мэдээ

Ши Жиньпин Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхээ хүлээж авсны дараа хэлсэн үгэндээ БНХАУ-ын армийг улам хүчирхэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв

Админ
2023/03/20

Өдгөө 69 настай Ши Жиньпин жил бүр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын (БХАТИХ) үеэр болсон санал хураалтаар дахин таван жил БНХАУ-ын удирдагчаар ажиллахыг санал нэгтэйгээр дэмжсэн нь түүнийг 1949 онд коммунист БНХАУ байгуулагдсанаас хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болгож байна.

Ши Жиньпин 3 дахь удаагаа тус улсын удирдагчаар сонгогдож, БХАТИХ-ын гишүүд болон ард иргэддээ хандан илтгэл тавьжээ.

Ши Жиньпин илтгэлдээ “Бид Ардын чөлөөлөх армийг үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалдаг ган хэрэм болгон босгох ёстой.  БНХАУ-ын хөгжил дэвшил, аюулгүй байдлыг илүү сайжруулах шаардлагатай байна” гэжээ.

Мөн илтгэлийнхээ төгсгөлд "Аюулгүй байдал бол хөгжлийн үндэс, тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн урьдач нөхцөл" гэв.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/13/china/china-xi-jinpong-first-speech-third-term-intl-hnk



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.