Мэдээ

Украин бол дэлхийн гурав дахь том зэвсгийн импортлогч

Админ
2023/03/20

Украин-ОХУ хооронд дахь дайны үеэрх зэвсэг түгээх, борлуулах үйл ажиллагаа өргөжсөн байна.

Өнгөрсөн жил эхэлсэн ОХУ-ын түрэмгийллийн дараа Украин дэлхийн 3 дахь том зэвсэг импортлогч болж, тус улсад үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд Европын орнууд зэвсгийн импортоо эрс нэмэгдүүлсэн гэж Стокгольмын Энх Тайвны Судалгааны Олон Улсын хүрээлэн (СЭТСОУХ) судалгааны төв мэдэгдэв.

СЭТСОУХ 2023 онд гаргасан шинэ тайландаа, 2018-2022 он хүртэлх таван жилийн хугацаанд Европын орнууд дэлхий дахинд тогтсон зэвсэг үл дэлгэрүүлэх дэг журмыг сааруулж зэвсгийн импортоо 47%-аар нэмэгдүүлсэн байна.

Тус хүрээлэнгийн зэвсэг шилжүүлэх хөтөлбөрийн ахлах судлаач Питер Веземан хэлэхдээ "Дэлхий даяарх зэвсгийн шилжүүлэг буурч байгаа ч хурцадмал байдлын улмаас Европ руу нийлүүлэх зэвсгийн хэмжээ эрс нэмэгдсэн.

Мөн НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэг шилжүүлэх  хэмжээ эрс нэмэгдэж, хүнд болон хөнгөн зэвсгийн импортоо 65%-аар нэмэгдүүлсэн байна” гэжээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/3/13/ukraine-is-worlds-third-largest-arms-importer-sipri-says



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.