Мэдээ

БНХАУ-ын Ардын Их хурлын үеэр гарсан зарим улс төрийн онцлох шийдвэрүүд

Админ
2023/03/20

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын үеэр (БХАТИХ) тус улсын удирдагч Ши Жиньпин алс хэтдээ БНХАУ-д чухлаар нөлөөлөх улс төрийн олон шийдвэрийг гаргалаа.

Мөн эдгээр шийдвэр нь урьдчилан бэлтгэгдсэн нөхцөл байдал гэж олон улсын шинжээчид үзэж байгаа ч гэнэтийн гэмээр зарим үйл явдал болсон байна.

БХАТИХ-ын төлөөлөгчид олонхын саналаар Ши Жиньпинийг БНХАУ-ын удирдагчаар гурав дахь удаагаа сонгосон бөгөөд шийдвэр гаргах болон засаглалын бүхий л салбарт Хятадын Коммунист намын үүрэг оролцоог нэмэгдүүлэх өргөн хүрээтэй шинэчлэлийн төлөвлөгөөг баталлаа.

Тус хурлын үеэр АНУ-тай харилцах дипломат бодлогын хүрээнд хатуу байр суурийг баримталж, барууны улсуудын зүгээс ирэх дарамт, гадаад бодлогын шахалтын эсрэг хариу арга хэмжээг шийдэмгий авахаа мэдэгдсэн.

Харин Ши Жиньпиний Засгийн газрын 30 сайдын 3 нь эмэгтэй гишүүн байна. Харин улс төрийн товчооны 24 гишүүн нь дан эрэгтэй гишүүдээс бүрдэж байгаа юм. Энэ нь Хятадын Коммунист намд жендерийн тэнцвэртэй байдал алдагдаж байгааг харуулж байна гэж судлаачид онцолж байна.

БНХАУ-ын коммунист намд албан тушаал хаших насны дээд хязгаар 65 байсныг Ши Жиньпин даргаар дахин сонгогдсоноор хязгаарыг өөрчилсөн.

 Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/14/china/china-two-sessions-takeaway-intl-hnk



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.