Мэдээ

Саудын Араб болон Ираны эвлэрэл нь бүс нутаг даяар нөлөөлж магадгүй

Админ
2023/03/20

Саудын Арабын Вант Улс (САВУ), Исламын Бүгд Найрамдах Иран улс (ИБНИУ) хоёр баасан гаригт дипломат харилцаагаа эргэн сэргээх тохиролцоог 2 сарын хугацаанд эцэслэн хийхээр тогтсон байна.

Мөн 2 улсын удирдагчид харилцан элчин сайдын яамдаа сэргээн байгуулахаар болсон нь бараг 7 жилийн хугацаанд үргэлжилсэн 2 улсын дайсагналыг таслан зогсооход томоохон үр нөлөөтэй ажил болжээ.

ИБНИУ дэлхийн тавцанд улам бүр ганцаардаж байгаа учраас бүс нутгийн улс орнуудтай сөргөлдөхөөс зайлсхийж гадаад бодлогынхоо чиг хандлагыг өөрчилж эхэллээ.

Мөн САВУ болон Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулж, сүүлийн жилүүдэд бүс нутгийнхаа ихэнх таагүй харилцаатай байсан улсуудтай дипломат харилцаагаа эргэн сэргээх бодлогыг баримталж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор судлаачид ойрх дорнодын улс орнуудын харилцаа сайжирч байгаа нь бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал тогтворжиход томоохон түлхэц үзүүлэх эерэг нөлөөтэй гэж дүгнэж байна.

 Эх сурвалж: https://edition.cnn.com/2023/03/13/middleeast/saudi-iran-regional-impact-mime-intl



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.